Монгол Улс 2020 онд төсвөөс ₮2.4 их наядыг цар тахалд бодитой зарцуулсан уу?

Цар тахлаар овоглосон 2020 оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл эхнээсээ гарч байна. Монгол Улсын эдийн засаг 5.3% агшиж, төсвийн алдагдал урьдчилсан гүйцэтгэлээр 4.85 их наяд төгрөг буюу улсын өр ийм хэмжээгээр нэмэгдэв. Төсвийн орлого 9.4 их наяд, харин зарлага нь 13.9 их наяд төгрөг байв. Төсвийг анх батлахдаа 11.8 их наяд төгрөгийн орлоготой, 13.9 их наяд […]

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороодын ээлжит хурал боллоо

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд идэвхийлэн ажилладаг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны 21 аймаг, 9 дүүргийн салбар хороодын 2021 оны ээлжит 3-р хурал өнгөрөгч амралтын өдөр боллоо /2021.02.20/. Хуралдааныг ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж, хэлэлцэн батлах асуудлыг танилцууллаа.  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос 2021 оны 01 сарын 21-ны өдөр […]

Ковид-19: НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг та дэмжиж байна уу? хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн даатгалын шимтгэл энэ жилээс эхлэн хоёр хувиар нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар цар тахалтай холбоотой хувийн хэвшлийнхний НДШ-ийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хөнгөлсөн. Гэвч төрийн албан хаагчид цалингаасаа нэмэгдсэн дүнгээр татвараа төлж эхэлсэн. Хэдийгээр одоогийн байдлаар энэхүү шимтгэлийг хувийн хэвшлийнхнээс хөнгөлөөд байгаа ч долдугаар сараас хойш яах вэ гэдэг асуулт  гарч ирж байна. Учир […]

“COVID 19 ЖДҮ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ ДҮНГИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАГАНД ОРЛОО

ББДХ-ноос “ЦАР ТАХАЛ ба ЖДҮ” судалгааг  2020 оны 12-р сарын 08-наас 12-р сарын 28-ны өдөр хүртэл 20 хоногийн турш явуулсан. Энэхүү судалгаагаар хатуу хөл хорионы үед Улаанбаатарт ЖДҮ эрхлэгчдийн бизнест хамгийн их нөлөөлсөн болон ковид-19 вирусын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ ЖДҮ бизнест нөлөөлсөн байдлыг нарийвчлан тусгаж өгчээ. Судалгааг бүрэн эхээр нь дараах линкээр орж […]