ХЯТАД УЛС ЖДҮҮ-Г ДЭМЖИНЭ

 

БНХАУ-д энэ сарын 23-ны өглөө Төрийн Зөвлөлийн бодлого танилцуулах хэвлэлийн бага хурал болж өнгөрчээ. Тус хуралдааны үеэр Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яам болон Төв банкны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийжээ. Ингэхдээ … “Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын жижиг, дунд үйлдвэрийн ажил эрхлэлт тогтоворжиж, ЖДҮҮ эрхлэгчдийн тоо тогтмол өсөж байна. БНХАУ-ын хэмжээнд 46 сая аж ахуйн нэгж байна. Эдгээрийн 99 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг. ЖДҮҮ-ний эдийн засгийн үр өгөөж тогтмол сэргэж байна” гэжээ.

    Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны дэд сайд Шюй Шяолань хэлэхдээ “энэ жилийн турш ЖДҮ-г дэмжих бодлогын эрч үргэлжлэн чангарч, хөгжлийн орчин улам сайжран, үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь тогтвортой сэргэх хандлагатай байна” гэжээ.