Жижиг дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжихөд нь бүх талын зөвлөгөө мэдээллийг өгдөг “Сүнао Консалтинг”-ийн хамт олон Монголын хамгийн олон жижиг дунд үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ. Тус компанийн хувьд Монголын жижиг дунд үйлдвэр, компаниудыг тогтвортой хөгжихөд нь хувь нэмэрээ оруулж, цаашид бие даан тасралтгүй өсөн томрох системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм. Тиймээс харилцагчидтайгаа хамтран ажиллахдаа өөрсдийн зохиосон програм хөтөлбөрөө тулгах бус тэдний ирээдүйгээ хэрхэн төсөөлж буйг маш сайн ойлгож, түүнд нь тохирох тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлдэгээрээ давуу талтай.



“Сүнао Консалтинг”-ийн хамт олон хамтран ажилласан компаниудтайгаа байнгын холбоо тогтоож, ирээдүйд харилцан бие биенээ дэмждэг нягт холбоотой нийгмийн хүчтэй нэгдлийг бий болгохыг зорьж байна. Ийнхүү үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бодитоор болон бодлогоор дэмждэг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд “Сүнао Консалтинг”-ийн хамт олон элсэж байна.