Монгол Улсад арьс арчилгааны мөсийг гоо сайхны бүтээгдэхүүний түвшинд хүргэж үйлдвэрлэдэг “Лотус скин кейр” ХХК Монголын “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
Тус компани нь 2016 оноос эхлэн “Beauty Ice” хэмээх арьс арчилгааны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж маш олон хүмүүсийн өдөр тутмын гоо сайхны бүтээгдэхүүний нэг болж чаджээ. Найрлагадаа цэвэр жимс, цай, витамин зэрэг органик бүтээгдэхүүн орсноороо давуу талтай. Одоо тус бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод 40 гаруй гоо сайхны болон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа бол орон нутгийн 20 гаруй гэрээт борлуулагчидтай хамтран ажилладаг байна.
Ийнхүү дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лотус скин кейр” ХХК Монголын хамгийн олон үйлдвэрлэл эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.