ШӨХТГазраас хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд тус агентлагын “Даргын нэг өдөр”-өөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хамтран ажиллалаа.
Энэ сарын 8,9-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар Стратегийн гол хүнс гэгдэх махны чанар, эрүүл ахуйн нөхцөл байдалтай танилцахаар мах төхөөрөх төвүүд болон махны худалдааны зах зээлд хяналт шалгалт хийхэд махны чанар, аюулгүй байдалд нөлөөлөх зөрчил их байна.
Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны долоодугаар сарын 21-ны өдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр хяналт шалгалт дээр тулгуурлан гаргасан санал зөвлөмжийг агентлагын дарга Б.Бат-Эрдэнэд танилцууллаа.
ББДХ-ны ерөнхийлөгч Ч.ДАВААБАЯР: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь ШӨХТГазартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Махны чанар, стандарт, эрүүл ахуй, махны салбарын үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд анхаарч “ШӨХТГ-ын Даргын нэг өдөр”-өөр махны салбарын асуудлыг хөндсөн. Мах бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалан борлуулах үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг тогтоох, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахаар Эмээлт бой, Төв аймагт байрлах Хээрийн бойны газар, мөн иргэдийн махны гол ханган нийлүүлэгч Хүчит шонхор захын эрүүл ахуйн орчин, мөн Ихнаяд худалдааны төвд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг иргэдэд нээлттэй ил тод мэдээлж, холбогдох арга хэмжээг авхуулахаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны сошиал хуудас болон ETV hd телевиз, Масс телевиз, Mass.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоог хүртэл дамжуулан хүргэж байна.
Тэрээр хэлэхдээ: Манай холбооны зүгээс тус агентлагт хүргүүлж буй саналдаа: Нэгдүгээрт: Махны үйлдвэрлэл болон худалдааны зохицуулалтыг төр яаралтай батлах. Мэдээж үүний ард ажлын байр нэмэгдэх, иргэд эрүүл хүнс хэрэглэх гэсэн олон чухал ач холбогдол оршиж байна. Хоёрдугаарт: Нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан махны төвлөрсөн худалдааны төвүүдээр махны ил задгай худалдааг зогсоох. Гуравдугаарт: Мах бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдийг” Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлд хамруулж, төрөөс дэмжих. Ингэснээр нэгдсэн үйлдвэрлэлийн төвшинд шилжих боломжтой гэх мэтчилэн 10 санал хүргүүлээд байна. Иймд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г ШӨХТГазрын Даргын нэг өдөрт оролцуулсанд талархалтай байна.
ШУУД ҮЗЭХ