ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ МОНГОЛ ИРГЭНИЙ ТӨЛӨВШҮҮЛНЭ УРИАТАЙ “ЭРИН ЭВЕРЕСТ ИНТЕРНЭЙШНЛ” СУРГУУЛЬ “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ 
​Тус сургууль нь дотооддоо ШУТИС, МУБИС, МУИС зэрэг үндэснийхээ том сургуулиудтай, гадаад талдаа АНУ-ын Өрнө, дорнын их сургууль, БНСУ-ын Намсөүлийн их сургууль, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд төгсөгчдөө хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд нээлттэй байдаг.
Оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө Монголын мянга мянган гишүүдтэй “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдэж буй тус сургуулийн нийт багш удирдлагуудад амжилт хүсье.