Амины орон сууц барьж буй иргэдийг 700 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн ипотекийн зээлд хамруулах хөтөлбөр өнөөдрөөс /2021.06.28/  хэрэгжиж эхэллээ.

Ийнхүү амины орон сууц барьж буй иргэд хамрагдаж зээл авах боломжтой болж, зээлдэгч барих орон сууцныхаа зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулан магадлуулсан гол үндсэн шалгуур үзүүлэлтийг хангахад болно.

Тодруулбал, гаргасан зургийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулах юм. Энэ нь тухайн барилга, орон сууц чанартай баригдана гэдгийг баталж, улмаар арилжааны банкууд түүнийг нь хүлээн зөвшөөрч ипотекийн зээлд хамруулах юм.Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах журам нь иргэдэд чирэгдэл гаргахгүйгээр зардал багатай, зардал хэмнэхээр төлөвлөжээ.

Барилгын хөгжлийн төвд амины орон сууцны 20 гаруй зураг бэлгэн болсон байна. Иргэд заавал зураг төслийн компанид хандахгүйгээр бэлэн гаргасан зургийг тус төвөөс үнэ төлбөргүйгээр сонгон авч зээлд хамрагдах боломжтойг БХБЯ-наас мэдээллээ.

Иргэдээс нэмэлт зардал гарахгүй, амины орон сууцны нийт төсөвт өртгийн 2 хувийн зардал гарна гэдгийг мэдээлж байна. Зээлийн шалгуур нь одоо хэрэгжиж буй ипотекийн зээлийн журмаар зохицуулагдах юм.

Жишээ нь, зээлдэгч давхар ипотекийн зээлгүй байх, 80 метр ам дөрвөлжин талбай бүхий байшинд зээл авах эрх үүснэ. Мөн хашаандаа орон сууц шинээр барьж буй иргэд хамрагдах юм.

Аймаг, орон нутагт хашаандаа байшин барих гэж буй иргэд оршин сууж буй аймгийнхаа Барилга, хот байгуулалтын газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хандах юм.

Амины орон сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулах төдийгүй зээлд хамрагдах иргэд барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан байх шаардлагатай.