Импортын бараатай өрсөлдөж буй үндэсний үйлдвэрлэгчид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элсэж , зорилго эв хүчээ нэгтгэсээр байна.  
Үндэсний үйлдвэрлэлийн арьсан гутлын томоохон салбарын нэг “Бойв” арьсан гутлын үйлдвэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоон”-нд гишүүнээр элсэж, нэвтрүүлгийн үеэр үнэмлэхээ гардан авлаа. 

“Бойв” арьсан гутлын үйлдвэр нь Эх орондоо цэвэр арьсаар хийсэн бүх төрлийн гутал үйлдвэрлэж дотооддоо худалдаалж эхэлсэн бөгөөд тус брэндийн гутлын онцлог бол 4 улирлын, гоёлын, өдөр тутмын, эр, эм, хүүхдийн гээд бүх төрлийн гутал байдаг бөгөөд  дотор гадар нь Монголдоо боловсруулсан 100% цэвэр үхрийн ширээр хийдэг юм.  

Дотооддоо худалдаалаад багагүй хэрэглэгчтэй болсон бүтээгдэхүүнээ илүү олон хүнд таниулах их ажлаа эхлэхээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ. Монголын мянга мянган баялаг бүтээгч залуусын төлөөлөл болсон “Бойв” брэндийн -ийг үүсгэн байгуулагч А.Цацрал болон түүний хамт олонд нарын цаашдын ажилд амжилт хүсье. 

Нийтэлсэн Г.Лхагвадулам