Баялаг бүтээгч нэвтрүүлгийн баг энэ удаад брэндингээ маш оновчтойгоор хийж, дотоодын зах зээлдээ танигдан, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болж, цаашид дэлхийн зах зээл рүү зорилгоо хандуулаад буй “Бойв” брэндээр зочиллоо.
Монголын хувцас загварын зах зээлд тэр дундаа гутлын салбарт давтагдашгүй өнгө төрхөө тунхагласан тус хамт олон бол брэндийн үнэ цэнээ тогтмол өсгөж буй амжилттай жишээ мөн билээ. Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдээс дутахааргүй загвар хийцтэй атлаа үнэ боломжийн байдаг нь олон хэрэглэгчтэй болж чадсаны гол түлхүүр гэлтэй.
Нэвтрүүлгийн фото
Үйлдвэрийн байр болон, дэлгүүр дээр очиход үнэхээр биширмээр гайхалтай загваруудтай байлаа. Брэнд бүтээнэ гэдэг шатар тоглохтой ижил. Эхний гараанаас эцсийн нүүдэл хүртэлх бүхий л алхам чухал учир хором бүрийг алдалгүй анзаарч, анхаарлаа төвлөрүүлэхийг энэ тоглоом шаарддаг. Брэнд ч мөн адил. Бүх шийдвэрүүд дараагийн үйлдлийг тодорхойлж, хоорондоо уялдан нэгэн цогцыг бүрдүүлдэг.
“Бойв” брэндийн үүсэл өнөөгийн нийгэмд тулгарч байгаа бизнес эрхлэгчдийн нэгэн адил ажээ. 85 настай өвөөгийнхөө тэтгэврийн зээлийг 2 жилээр аваад, бизнесээ эхлүүл гээд найзынхаа авчирч өгсөн 10 сая төгрөгөөр компаниа байгуулж байсан гэх тус брэндийг үүсгшэн байгуулагч А.Цацралын нэвтрүүлэгт өгсөн ярилцлага тун сонирхолтой боллоо. Өнөөдөр нийслэлд 2 салбар дэлгүүртэй, 21 аймгийн 16 аймагт нь салбартай болж үйл ажиллагаа нь өргөжөөд байгаа Бойв арьсан гутлын үүсгэн байгуулагч А.Цацрал болон түүний атгасан гар шиг зорилго нэгтэй хамт олон оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг ETV hd болон Масс телевизээр хүлээн авч үзнэ үү
Дашрамд дурьдахад Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь сурталчлах чиглэлд сүүлийн 6 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” импортын бараатай өрсөлдөж буй дотоодын үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” хоёрдугаар төслөө эхлүүлээд хагас жилийг үдээд байна. Тус нэвтрүүлэгт оролцож өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу
Утас: 9944-4444
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – МОНГОЛЫН БАЯЛАГ
Нийтэлсэн Г.Лхагвадулам