Үндэсний хүнс үйлдвэрлэлд өөрийн орон зайг үлдээхээр зорьж яваа нэгэн хамт олны энэ удаад “БОССКЛУБ” сайт онцолж байна. Энэ бол Европын шилдэг дээд зэргийн шоколадны түүхий эд, италийн технологи, тоног төхөөрөмж ашиглан Монголдоо өөрийн өвөрмөц онцгой амт жорын дагуу, 100%-ийн байгалийн түүхий эдээр хийж хэрэглэгчиддээ хүргэж буй “SAYAN” хэмээх брэнд.

“Sayan” нэрийн брэндийн “Taste of Mongolia”, “Sayan”, “Mongolia The Beautiful”, шоколадны цуглуулгууд нь гадна дотнын зочид гийчдийг нүүр бардам дайлах дуртай идээ төдийгүй та бүхний ширээний амтат тэргүүтэн нь болно. 

 Sayan” брэндийн нэрний тухайд бүтээгдэхүүнээ их зохиолч Д.Нацагдоржийн “Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд, Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд …” хэмээн шүлэглэсэн үзэсгэлэнт Саяаны нурууны нэрээр нэрлэсэн нь ийн учиртай ажээ.

Эх орон, үндэсний соёл уламжлалаа хайрлах, худалдан авагч бүрээ хүндлэн дээдлэх сэтгэлээ бид “Саяан” шоколад бүртээ шингээдэг. Тус хамт олон бүтээгдэхүүнээ ширхэг бүрийг нь хайраар бүтээдэг учир “Хайраар урласан Монгол амт” гэдэг уриатай юм байна.

“Саяан” шоколад нь таны дуртай амттан төдийгүй мөн найз нөхөд, эрхэм зочиддоо өгөх хамгийн сайхан бэлэг, үзэсгэлэнт эх орноо таниулах нэгэн нэрийн хуудас болж чадна гэдгийг дуулгалаа. 

“SAYAN” шоколадыг дараах дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой:

Эх сурвалж: https://bossclub.mn/