
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл буюу “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нэг өдөр ажиллахаар болжээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл энэ долоо хоногийн сүүлээр буюу 07 сарын 08, 09-ны өдрүүдэд тус газрын даргын ажлыг бүтэн өдөр хийх бөгөөд Дотоодын зах зээл дэх махны нийлүүлэлт, махны үнэ өсөлт, эрүүл ахуйн шаардлага, махны нөөц, хүрэлцээ, үнийн хөөрөгдөл иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа гээд асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцах юм байна. Уг ажилтай холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч байна.
Үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн дараах линкээр БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО орж санал хүсэлтээ ирүүлнэ үү
Бидэнтэй холбогдох:
- Цахим шуудан: bbdemjihholboo.123@gmail.com
- Утас: 9944-4444, 9904-4075
