Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хороон дарга О.Батсайхан төв холбоонд зочилж 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар холбооны удирдлагатай санал солилцлоо.
ББДХ нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдгаас Сүхбаатар аймаг бусдыгаа манлайлал, үлгэрлэсээр ирсэн бөгөөд орон нутгийн баялаг бүтээгчдээ шат дараалсан сургалтад хамруулах, туршлага судлах, идэвхжүүлэх олон тал үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.
О.Батсайхан: Цар тахлаас үүдэлтэй 2 жил орчим улс орон даяар баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зогсонги байдалтай байлаа. Бид үйл ажиллагаагаа эрчимжүүлж, орон нутгийн баялаг бүтээгчдээ чадваржуулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллахаар бэлтгэж байна. Энэ хүрээнд ББДХ-ны Ерөнхийлөгчтэй уулзаж, орон нутгийн баялаг бүтээгчдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар санал солилцлоо. Сүхбаатар аймгийн хувьд ББДХ байгуулагдсан цагаас эхлэн идэвхтэй ажилласаар ирсэн. Бид аймгийнхаа удирдлагууд болон холбогдох байгууллагуудтай нягт уялдаатай ажилладаг. Ковид-19 цар тахалтай холбоотой зогсонги байдал ороод байсан үйлдвэрлэлийг дахин сэргээх, тэдний бараа бүтээгдэхүүнийг чанаржуулах, цаашлаад гаднын зах зээлд гаргах чиглэлд хийгдэх ажлуудаа төлөвлөөд явж байна.