Үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, дан ганц торго гэлгүй биед эвтэйхэн бүх төрлийн материалаар урлан олонд танигдаж чадсан брэнд бол “Ивээл”. Өв соёлын тод илэрхийлэл үндэсний монгол дээл хувцсаа сурталчлан залуус, өсвөр насныхны сонирхлыг хүртэл татаж, эх орондоо баялаг бүтээж буй “Ивээл” брэнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
Үүсгэн байгуулагдахдаа салбартаа анхдагч болж гарч ирсэн ивээл брэнд үндэсний хэв маяг шингэсэн олон брэнд ар араасаа гаргасан. Өдөр бүр ямар нэгэн шинэ загвар гаргаж, Үндэсний хувцасаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой эхэлсэн брэндийн маань дотоод дахь эрэлт их байгаа учраас өнөөдрийн байдлаар улирал харгалзахгүй байнгын үйлдвэрлэл явагдаж байна. Аюулт өвчин намдаж, цар тахлын дараах Ковидгүй зуныг хээнцэрхэн “Ивээл”-тэй өнгөрүүлээрэй.
- фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/IveelBrand
- бүтээгдэхүүн танилцуулга: https://iveelbrand.mn/
- холбоо барих: 7577-7337
НИЙТЭЛСЭН: Г.ЛХАГВАДУЛАМ