“ЖДҮ ба хоёр их наяд” ярилцлагын буланд өрхийн үйлдвэрлэгч О.Гиваасүрэнг урилаа.
-Та өөрийгөө манай үзэгчдэд товчхон танилцуулахгүй юу?
–Намайг И.Гиваасүрэн гэдэг. Найман наснаасаа эхлэн оёдол хийж эхэлсэн, хувиараа оёдол хийдэг мастер оёдолчин байна. ХАА-н их сургуулийн оюутны байрны подваль түрээсэлдэг. Коронагаас болоод ажил маань түр зогсоод байна. Өглөөний зургаан цагаас 12 цаг хүртэл л хөдөлмөрлөдөг. Одоо бол дөрвөн хүнийг ажлын байраар хангадаг. Заримыг нь өөрөө сургасан, зарим нь мэргэжлийн хүмүүс байгаа.
-Та сэтгүүл, тооцооны хуудас авчиржээ. Гадуур ямар ажил хөөцөлдөж байна?
–Би ажлаа өдөр тутам бичдэг юм. Хөнгөлөлттэй зээл авах гээд үүнийгээ Хаан банкинд шалгууллаа. Хүсэлтээ өгсөн чинь үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж байна. Төр засгаас яригдаад байгаа юм яагаад хэрэгждэггүй юм.
–Танд ямар асуудал тулгарав?
-Хаан банкны салбарт хүсэлтээ өгсөн чинь үл хөдлөх хөрөнгөө авчирч өг гэсэн. Надад юу байхав дээ. Эхэлж уулзахад үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, байгаа материалд үндэслэнэ гэсэн юм. Надад оёдлын машин, хэрээсийн машин гэхэд 4,5 байна. Би тэтгэвэртэй хүн, ажлын байртай. Энэ олон жил баталгаатай оёдол хийсэн хүн ер нь л цөөн байх. Гэтэл үл хөдлөх хөрөнгө байр, машин алга.
-Та өөрөө барьцаа хөрөнгөтэй юу?
–Өөрөө бол ХААИС-ийн ажилчдын байранд түрээс төлж амьдардаг. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан ч бүгд л зээлтэй. Хүүхдүүд маань бол энэ зээл танд олдохгүй. Хэзээ биелж байсан юм л гээд байгаа юм. Би хийсэн бүтээсэн юмтай хүн, би явна. Миний хийсэн, урласан юм байна шүү дээ.
-Ажлын байр чинь их том юм байна?
-Тиймээ их том . Хятад, Японы тоног төхөөрөмж байна. Бүрдүүлэх материал уг нь амархан байсан. Би энэ зээлийг авна л гэж бодож байна. 20-оод жилийн өмнө мастер оёдолчин болсон. Олон жил баталгаатай юм оёлоо. Ямар дөнгөж төгссөн оёдолчин байгаа биш. Төр засгаас гарсан юм хөрсөн дээрээ буух байлгүй дээ. Миний насны хүн хөдөлмөр эрхлээд явж байгааг төр засгаас харж үзэх байлгүй дээ л гэж бодож байна. Би жишээ нь хавар намрын эрэгтэй хүний пальтог дөрөвхөн цагт л оёдог.
–Та зээл авбал өргөжих боломжтой юм байна шүү дээ?
-Би цаашаа ААН болоод, олон хүнтэй болж өргөжье гэж бодож байна. Би 50 саяын зээл авъя гэсэн юм. Хэрэв авбал хоёр жилийн дотор л төлнө. Тэр мөнгөөрөө түүхий эд, материал авна. Нэгэнт түүхий эд, материал авч байгаагийх хориос дээш метр дор хаяж таван төрөл, туслах материал бас хэрэгтэй. Утас гэхэд л 100, 200 өнгө байна шүү дээ. Хамаагүй өнгийн утсаар оёхгүй.мэргэжлийн хүн яг өнгө дагуу утсаар л оёно шүү дээ. Нэг утас гэхэд л 1500 төгрөг. 200 утас байхад л таарахгүй өнгө ороод ирнэ.
-Таны ойр орчмын өрхийн үйлдвэрлэгч нар энэ зээлийг авч чадаж байна уу?
-Байхгүй. “Чи л авахгүй бол бид яаж авах вэ” л гэдэг юм. Надад өгөхгүй байгаа юм чинь яаж өгөх юм бэ. Хийсэн хувцас, материалууд маань бүгд байна шүү дээ.
-Та ийм авъяастайгаа яаж мэдсэн юм бэ?
–Манай аав дархан хүн байсан. Тэгээд гэрийн цагаан бүрээсэн дээр хар морь зураад охидуудаа шалгасан юм. Би тэгэхэд хонин холбоогоор тойруулаад оёчихсон. Тэгэхэд аав “Миний дөрвөн охиноос чи л нүдний уртай юм байна” гэсэн. Тэгээд би дархан болж үзлээ, хортой юм билээ. Зоос гоёлын үйлдвэрт арван жил дархан хийсэн. Хүмүүс 45 хоног сурдаг байхад би ороод орой нь л сурсан. Дараа нь Яармагийн ахуй үйлчилгээнд ороод гэрээр монгол дээл хийдэг байлаа. Тэднээс би орос хувцас хийхийг сурсан.
“ЖДҮ БА 2 ИХ НАЯД” Цуврал ярилцлага # 5 I ОЁДЛЫН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ О.ГИВААСҮРЭН