Байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй хамгийн чанартай материал, түүхий эдийг ашиглан уламжлалт ур ухаан, орчин үеийн техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг танд зориулан үйлдвэрлэдэг ” G&A Furniture” тавилгын үйлдвэрийг онцлохоор шийдлээ.

Уншигч танд ч гэсэн энэхүү тавилгын үйлдвэрийн бүтээлүүд сайхан мэдрэмж төрүүлнэ гэж итгэж байна. Ингээд тавилгын салбарт цоо шинэ өнгө төрхтэй орж ирсэн G&A Mining LLC компанийн үүсгэн байгуулагч Х.Азжаргалын яриаг хүлээн авна уу.

Сайн байна уу? Уншигчдад G&A Mining LLC компанийн тухай танилцуулж өгнө үү.

Манай компани 2017 онд үүсгэн байгуулагдсан. Тавилгын интерьер дизайны зураг төсөл, гүйцэтгэл хийхийн зэрэгцээ оффис албан тасалгаа, гэр ахуйн тавилгын худалдаа гэх мэт цогц чиглэлээр ажилладаг.

Бид байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй түүхий эд, материалыг Европоос сонгож авчруулдаг давуу талтай. Тиймээс хамгийн чанартай материал, түүхий эдийг ашиглан уламжлалт ур ухаан, орчин үеийн техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг танд зориулан үйлдвэрлэж байна. Мөн манай компани Монголд анх удаа тавилга дээр хэвлэл хийж байна. Тухайлбал, Хүүхдийн өрөөний тавилга дээр хүүхэлдэйн баатар, үлгэрийн баатрыг хэвлэх гэх мэт байдлаар хэвлэдэг.

Танай компанийн баримталдаг зарчим болоод ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас ялгарах онцлог юу вэ?

Бид захиалагчийн хүсэл, материалын нийлэмж, орчны гоо зүйд бүрэн нийцсэн дизайнтай тавилга үйлдвэрлэхийг зорьдог. Тиймээс захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн цор ганц бүтээгдэхүүн хийж, чанартай үйлчилгээг эрхэмлэж ажиллаж буй нь бидний онцлогийг илэрхийлнэ гэж бодож байна. 

Үйлдвэрлэлийн түүхий эдийг гаднаас тэр дундаа европоос оруулж ирдэг болхоор бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг байх?

Бид олон улсын чанарын үзүүлэлт, стандартуудад үндэслэн хамгийн чанартай, тансаг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гэхдээ тавилга үйлдвэрлэл маань өөрөө гаднаас түүхий эдээ авч байгаа болхоор валютын ханшаас шалгаалж үнэ нь хамаарч байгаа. Гэхдээ энэ нь валют өсөнгүүт бид үнээ нэмдэг гэсэн үг биш. Захиалагч нар маань өөрийнхөө сонирхолд нийцүүлээд боломжийн үнээр хийлгэх боломжтой. 

Захиалагч нарын хүсдэг зүйл юу байдаг вэ?

Сүүлийн үед манайхан гэрээ тохижуулах мэдрэмж сайтай болсон. Энэ нь нэг ёсондоо амьдрах орчноо өөрийн хүсэл сонирхол, зан ааш, ая тухдаа нийцүүлж тохижуулах соёлтой болсон гэх үү дээ. Захиалагч нарын хүсдэг зүйл бол эрүүл мэндэд хор нөлөөгүй материал, мөн цор ганц загвар хийцийг хүсдэг.

Цаашид төлөвлөж буй зорилгынхоо тухай хуваалцаж болох уу?

Яг одоогоор 2-3 барилгын төсөл дээр хамтран ажиллахаар ярилцаж байна. Хямралтай цаг үе байгаа болохоор шинэ, том ажил эхлүүлэхээс илүүтэй ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх нь хамгийн чухал ойрын төлөвлөгөө байна.

Ярилцанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Биед эвтэйхэн хувцас өмссөнөөр сэтгэлд амар таатай байдгийн нэгэн адил интерьер дизайн тэр дундаа бидний анхаарлаа заримдаа үл хандуулдаг ч өдөр тутмын хэрэгцээг маань хангагч тавилга, эд хэрэгслүүд таны хэрэгцээнд  нийцэж, эмх цэгцтэй байх төдийгүй хадгалалтын технологийг ч уртасгах учиртай юм. Эргономик байдалд нийцсэн хэрэглэхэд хялбар, олон улсын стандарт ёсоор хүний биед хор нөлөөгүй,  өнгөний сонголттой хавтан, эдэлгээ удаан, эд ангиуд нь хөдөлгөөнд нийцсэн, тоноглол, загварлаг бариул зэрэг техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг “G&A Furniture” тавилгын үйлдвэрийн хамт олон та бүхэнд  санал  болгож байна.

G&A Furniture Хувцасны шкаф

G&A Furniture ГАЛ ТОГОО

G&A Furniture Зочны өрөө

Хаяг: Мишээл  Барилгын  Их   Дэлгүүрийн  2-р  давхар   38

Утас: 95005231

Вэб: www.gafurniture.mn

И-мэйл: marketing@gafurniture.mn

Fb, twitter, instagram: gafurniture.mn