КОРОНА ВИРУС /COVID-19/-ЫН ХАЛДВАРЫН ҮЕД ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛИЙГ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

БНСУ

Kовид-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, менежментийн бэрхшээлийг арилгах зорилгоор “ХЭРЭГЛЭЭ БОЛ ЭХ ОРОНЧ ҮЙЛДЭЛ” уриатай KSALE FESTIVAL компанит ажлыг зохион байгуулжээ.

Тус компанит ажлыг БНСУ-ын “Жижиг дунд аж ахуйн эргэлтийн төв”-ийн санаачлагаар БНСУ-ын “Жижиг, дунд үйлдвэрлэлийн яам” гардан зохион байгуулжээ. Эдийн засгийн хямралыг даван туулах, дотоодын зах зээлийг сэргээх уг арга хэмжээнд оролцох үеэрээ Мүн Жэ Ин ерөнхийлөгч “Өмнө нь хуримтлалыг бид эх оронч үйлдэл гэж үздэг байсан бол одоо хэрэглэх нь эх оронч байдлыг илэрхийлнэ” гэж хэлжээ.

Эх оронч худалдан авалтын үеэр зах худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн тоо 7-10%, цахим борлуулалт 21%, амралтын өдрийн борлуулалт 10% тус тус өсч, 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэг ч үлдэгдэлгүй бүгд зарагдаж дууссанаар олон олон ЖДҮ эрхлэгчдийг бодитоор дэмжсэн сайн арга хэмжээ болсон байна. Арга хэмжээг тус улсын ерөнхийлөгч, сайд нар идэвхтэй дэмжиж, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулсан байна.

ИРЛАНД

Бүгд Найрамдах Ирланд Улс ЖДҮҮ салбартаа 7.6сая евротой тэнцэхүйц хөрөнгө оруулалтыг хийж, бизнесийн бүх сургалт, зөвлөгөөг үнэ төлбөргүй болгож өгсөн байна. Ингэснээр эмэгтэй ЖДҮҮ эрхлэгч нарт илүү үр дүнгээ өгчээ.

АВСТРАЛИ

Засгийн газар нь Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүмүүсийг ажлын байраар хангахад чиглэсэн 17.6 тэрбум долларын эдийн засгийн дэмжлэгийн багцыг олгосон байна.

ТАЙВАНЬ

Татварын арга хэмжээ

Эдийн засгийг сэргээх арга хэмжээ

ЯПОН

Нийт компани, байгууллагуудын:

  1. Улсаас 100,000-200,000 иен нэг удаа олгох
  2. Байрны мөнгө улс өмнөөс нь төлөх
  3. Улсаас зээл авах /Одоо зээл аваад дараа жилээс төлж болох зэрэг тухайн зээл авсан хүнтэй хуулийн хугацаа болон хэзээнээс төлөх зэрэг уян хатан нөхцөлийг олгож байгаа/