Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд анхааран ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2021 оны тав дахь удаагийн ээлжит хурал өнөөдөр /2021.03.11/ болж, тус холбооны зүгээс “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний ЖДҮ эрхлэгчдэд олгох 2 их наяд зээлийн асуудалтай холбоотой цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж баталлаа. 

Мөн өнгөрсөн хугацаанд “цар тахлаас болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүддээ олгох, зээлийн шалгуураа өөрчлөх мөн бичил бизнес болон иргэдэд зээл олгох шаардлагатай байгаа”-г тус холбооны зүгээс Засгийн газар болон Банк санхүүгийн байгууллагуудад хүргүүлсэн нь 100 хувь биелэлээ олж МУ-ын Засгийн газар болон банк санхүүгийн байгууллагууд Бичил болон ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлыг ойлгож зээлийн хатуу шаардлагаа бууруулсан. “Арилжааны банкууд зээлийн шаардлагаа бууруулсанд баяртай байгаа ч банкууд нэмэлт шаардлага битгий тавиасай гэж хүсч байгаа”-гаа удирдах зөвлөлийн гишүүд онцолж, Банкууд руу албан хүсэлт хүргүүлж хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.


Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр Цэвэгмидийн ГАНЗОРИГ-ыг Удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар баталлаа.
 

ЦЭВЭГМИДИЙН ГАНЗОРИГИЙН ТОВЧ НАМТАР

Боловсрол

Ажлын туршлага

-аар тус тус ажиллаж байгаа шинэ залуу боловсон хүчин юм. 


Тэмүүл хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг:Өнөөдрийн хурлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэгт томилогдсондоо баяртай байна. Баялаг бүтээгч гэдэг энэ сайхан нэрийн дор нэгдэж хамтран ажиллах болсондоо баяртай байна. Таатай хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Холбооныхоо цаашдын үйл хэрэгт шинээр оруулах, хэрэгжүүлэх асар их төлөвлөгөө байна. Тэр бүрт минь та бүхэн өөрсдийн туршлага, мэдлэг боловсролоо харамгүй хэлж туслаарай. Надад боломж олгосонд талархаж байна. 

Хурлын хэсгээс



“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Хэвлэл мэдээллийн алба