Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох ажил 2021 оны 2 сарын 23-наас эхэлнэ гэсэн төр засгийн шийдвэрүүд гарсан юм.

-Гэтэл ЖДҮ эрхлэгчдэд хоёр их наядын санхүүжилтийг олгохоор зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өнөөдрийн байдлаар үйл явц нь яаж өрнөж байгаа талаар Парламент телевизийн Гүүр ярилцлага нэвтрүүлэг дээр ярилцлаа.