Эдийн засгаа дэмжих хүрээнд 10 их наяд цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд баталж, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэдгийг хэлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тухайн ЖДҮ эрхлэгчдэд санхүүжүүлэх хоёр их наяадын эх үүсвэр хэрхэн шийдэгдэх вэ? Үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байна вэ? Мөн ямар ямар шаардлагын улмаас ЖДҮ эрхлэгчдэд энэ мөнгийг олгох вэ? гэдэг асуудлаар бид цуврал мэдээ мэдээлэл хүргэж байгаа.

ЭНЭ УДАА БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯРТАЙ ЯРИЛЦЛАА.

 –ЖДҮ эрхлэгчдэд хоёр их наяадын санхүүжилтийг олгохоор зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өнөөдрийн байдлаар үйл явц нь яаж өрнөж байгаа вэ? Таны хувьд хяналт хийгээд явж байгаа шүү дээ?

Манай ЖДҮ эрхлэгчид өдөр бүр утсаар холбогдож, ирж уулзаж байна. Сүүлийн хоёр их наяадын хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулаад манай холбоогоор орж гарч байгаа ЖДҮ эрхлэгчид улам ихэссэн. Харин утсаар ярьж байгаа хүмүүсийн гол бэрхшээл нь банкны шалгуурыг дийлэхгүй, банкны нөхцлийн шаардлагыг хангаж чадахгүй тийм аюул нүүрлэж байна. Нөгөө талаараа засгийн газрын шийдвэр гарсан.

Харин өнгөрсөн сарын 11- өдрөөс 23-н хүртэл хатуу хөл хорионд байснаас 02-р сарын 23-с өгч эхэлнэ гэж Засгийн газраас зарласан. Гэтэл энэ шийдвэр 03-р сар гарчихсан байхад одоо болтол эхлээгүй байгаа нь банкны холбоо эцсийн байдлаар шийдвэрээ гаргаагүй, мөн зээлийн батлан даалтын сан журмаа эцэслээгүй учраас энэ байдлууд хүлээлттэй болгож байгаа гэж харж байна. 

Манай холбооны хувьд ажлын хэсэгт  орж ажиллах саналуудаа хүргүүлсэн байгаа.  Холбоотой болон зээлийн батлан даалтын сангуудаар яг хэзээ шийдвэр нь гарч хэрэгжихийг байнга асууж байгаа. Одоогоор бол ямар нэг гарсан мэдээлэл байхгүй байна. Зээл олголт эхлээгүй нь өөрөө цаагуураа аюул дагуулж байгаа.

Яагаад гэвэл 2020 онд 70 гаруй мянган хүн ажилгүй болсон бол 03-р сар гараад 200 мянган хүн ажилгүй болно гэсэн судалгаа байна.  Өдөр хоног өнгөрөх тусам ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа 2020 онд их дордсон. Харин 2020 оны эцэст авсан судалгаагаар хоёр аж ахуйн нэг нь дампуурсан бол нөгөө аж ахуйн нэгж нэг сар л үйл ажиллагааагаа явуулах боломж байгаа. гэсэн бол ямар ч боломжгүй гэдгийг судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувь нь хариулсан.

No description available.

-Ковидын үед ЖДҮ эрхлэгч, ААН-д хүнд байдалд орсон нь судалгаагаар нотлогджээ. Гэтэл нөгөө талдаа бас ковидын шаардлагаар үүссэн аж ахуйн нэгжүүд зээл хүсэх нөхцөл байдал үүсээд байгаа, Энэ талаар?

Нэгдүгээрт: Одоо ажиллаж байгаа үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж өгөх ёстой.  Яагаад гэвэл 2020 онд өвчинтэйгөө тэмцэж, карантилагдаад, төрийнхөө шийдвэрийг  ард түмэн сайн дагаж биелүүлээд, түүний хүчинд бид эрсдэл багатай энэ өвчнийг давж гарч байгаа.

Одоо бид вакцинтай золголоо. Вакцинаа хийлгээд сайн талууд бас байгаа. Ер нь ковидтой үед эдийн засаг нь хүндэрсэн аж ахуйн нэгжүүдийг хамгийн эхэнд дэмжих ёстой. Ингэхийн тулд импортын бараанаас татгалзаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэлд ажиллаж байгаа энэ ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгж-ийг дэмжье гэсэн уриалгыг улс орондоо явуулаад энэ сегментүүд рүү хоёр их наядаа зарцуулаад явбал засгийн газрын цагаа олсон бодлогын сайн дэмжлэг болно гэж манай холбоо үзэж байна.

-Өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудаас шаардлагуудыг тавиад эхэлсэн. Тэгэхээр танай холбооноос энэ дээр хяналт тавьсан байгаа юу?

Банкнуудын тавьж байгаа шаардлага нь ерөнхий шаардлагууд байгаа. Түүн дээр Х тайлангүй байна гэдэг нь асуудалтай. 2020 онд цар тахлаас үүдэн эдийн засаг маш хүнд байдалд орсон. Тэгэхээр тэр аж ахуйн нэгжүүдийг хамгийн түрүүнд дэмжинэ гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл тэр чинь ажлын байрыг хадгалж байгаа. Хамгийн чухал нь байгууллага аж ахуйн нэгжийн ихэнх хувийг нь ажилчдын цалин, татвар, НД эзэлдэг. Дээрээс нь бүх зээлүүдийг хойшлуулсан нь томоохон дэмжлэг болсон байгаа.

Гэтэл 7-р сарын 1-ээс хойш тэр бүх зээлүүдээ төлнө. Нэмээд гурван хувийн хүүтэй зээл авчхаар эхний жилдээ хүүгээ төлөхгүй ч гэсэн дараагийн жилээсээ хүүгээ төлж эхэлнэ. Тэгэхээр 2022 он 2023 онд бид маш их зээл, зээлийн хүү,  татвар, НД, цалин,түрээс гэх олон зарлагуудтай тулж байна.

Энэ их хэмжээний төлбөр тооцоо нэг дор орж ирэх гэж байгаа учраас үүнийг засгийн газрын бодлогоос заримыг нь хойш нь ухраах, эсвэл заримыг нь хөнгөлөх, ажлын байраа 5 – 100 хүнтэй хадгалаад явж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих эсвэл нөат-с хөнгөлөх зэрэг урамшууллууд засгийн газраас гарна гэж ойлгож байгаа. Эс бөгөөс нэг дор ийм их татвар ороод ирвэл ард иргэд болон аж ахуйн нэгжүүд дийлэхгүй.

-ЖДҮ эрхлэгчдийн дийлэнхи хувь нь зээлтэй гэсэн асуудал яригдаж байна шүү дээ.

Манай ЖДҮ эрхлэгчдийн 74,5 хувь нь зээлтэй. Тэр тусмаа бүр давхар зээлтэй. Банк, банк бусын зээлтэй, Ломбардын зээлтэй, хувь хүнээс зээлтэй, бараа, бүтээгдэхүүний зээлтэй. Ийм их зээлтэй байгаа тохиолдолд энэ ЖДҮ-лэл ААН-үүд банкны шалгуур, барьцааг дааж зээл авч чадах уу гэдэг том асуудал болж байгаа.

Ер нь томоохон аж ахуйн нэгж, дунд аж ахуйн нэгжүүд зээл асуудалгүй авчихна. Төрийн онцгой хөнгөлөлттэй гуравхан хувийн хүүтэй зээлийг бол аж ахуйн нэгж болгон авъя гэж бодож байгаа.

Банкны барьцаатай аж ахуйн нэгжүүд бол шууд авна. Банкны барьцаагүй аж ахуйн нэгж зээлийн батлан даалтын санд хандаад 60 хүртэлх хувиа батлан даалгана. Бүр ямар ч барьцаа байхгүй аж ахуйн нэгжүүд зээл авах боломжгүй л дээ.

Энэ боломжгүй хүмүүс нь албан бүх секторт ажилладаг хүмүүс. Албан бус секторт 360 мянган хүн ажилладаг. Энэ 360 мянган хүн зээлээс авах боломжгүй. Дээрээс нь Бичил бизнесийнхэн мөн барьцаа хөрөнгө байхгүй учраас боломжгүй. Эдгээр хүмүүс нь НД төлдөггүй өдрийнхөө орлогоор л амьдардаг хүмүүс.

No description available.

-Өмнө нь ЖДҮ хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээлийг авсан байдаг. Тухайн компаниудыг судлаад үзэхэд  ихэвчлэн том аж ахуйн нэгжүүд хамрагдаж байсан. Энэ удаагийн хоёр их наяд чинь жДҮ эрхлэгчдэд байгаа.  Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчиддээ яаж нотолж зээл авна гэсэн үг вэ? Жишээлбэл том аж ахуйн нэгжүүд  урдуур нь ороод зээл авчих вийдээ гэсэн болгоомжлол байгаа. Энэ талаар?

Нэр томъёны хувьд бол адилхан. ЖДҮ эрхлэгчдэд зээл олгож байна. 2018 оны хэрэг ч гэсэн ЖДҮ эрхлэгчдэд олгож байсан. 47 тэрбум, 97,5тэрбум гэх мэт. Энэ бол хоёр их наяд маш том тоо байгаа. хоёр их наядыг яг ЖДҮ эрхлэгчдийн салбар луу олгож эхлэх гэж байна.

Энэ нь өөрөө болгоомжлолд хүргэж байгаа юм. 2018 онд болсон шиг тийм юм болохгүйн төлөө шударга сайхан явуулаасай гэж бодож байна. Энэ тал дээр манай холбоо хяналт тавьж байгаа учраас тийм зүйл болохгүй гэж найдаж байна. Яагаад гэвэл энэ нь өөрөө ковид-19 халдварын үед эдийн засаг унасан байгаа учраас улс нийт ард түмнээрээ нийлж эдийн засгийн хямралыг давж гарах нь маш чухал.

МАСС тв ЖДҮ эрхлэгчдэд олгох хоёр их наяадын санхүүжилтийн үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар ярилцлаа. Мөн арилжааны банкнуудаар тавигдах шаардлагыг өмнө нь хүргэсэн бол энэ удаад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮ эрхлэгчдэд олгох ззээлийг түлхүү дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулаасай гэсэн мэссэжийг хүргэлээ.

No description available.

Эх сурьалж : https://mass.mn/