Эквадор улсад хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна ТВ-ийн багийнхан шууд нэвтрүүлгийн үеэр юу ч хийж чадалгүй зогссоор гэмт этгээдэд дээpэмдүүлжээ. Гэмт этгээд тэдэн рүү бyy тулгасан уг үйл явдал камерт тэр чигтээ бичигдэж үлдсэн байна.

https://youtu.be/BsuprNxokxg

Сэтгүүлч Диэго Ординола тухайн улсын Barcelona SC клубын Изидро Ромеро Карбогийн нэрэмжит цэнгэлдэхийн гадна “DirectTV Sports”-ийн мэдээллийг хүргэж байх үед энэ үйл явдал болжээ. Шууд нэвтрүүлэг хийгдэж байх үеэр ТВ-ийн багийнхан дээр гэмт этгээд ирж, сэтгүүлч рүү бyy тулгасан байна. Нүүрэндээ маск зүүж, саравчтай малгай өмссөн, царайгаа халхалсан гэмт этгээд тэднээс гар утаснуудаа болон камераа өгөхийг шаарджээ. The Sun “Explica”-ийн мэдээлж буйгаар камерын ард байсан ТВ-ийн багийнханы нэг ажилтан гэмт этгээдийг зугтахаас өмнө түүнд гар утсаа өгсөн байна. The Sun ТВ-ийн багийнхан болсон үйл явдлыг бичиж байсан бөгөөд гэмт этгээд тухайн газраас зугтааж, мотоциклийн ард суугаад яваад өгчээ.

Сэтгүүлч Ординола болсон үйл явдлын талаар Твиттерт жиргэсэн бөгөөд ингэхдээ дараах зүйлийг хэлсэн байна: “Бид тайван ч ажлаа хийж чадахгүйд хүрчээ. Энэ үйл явдал цэнгэлдэхийн гадна 13:00 цагийн орчимд боллоо. Эквадорын Цaгдаагийн газраас эдгээр гэмт этгээдүүдийг олж илрүүлнэ гэдгээ амласан.” The Sun Түүний уг жиргээ тэр даруйдаа 5000 гаруй сэтгэгдлийг цуглуулаад зогсохгүй, олон Твиттер хэрэглэгчид ТВ-ийн багийнханыг дэмжиж буйгаа илэрхийлж, мессеж бичсэн байна. Нэгэн Твиттер хэрэглэгч мотоциклийн зургийг шалгаж үзээд, улсын дугаарыг нь тодруулж харсан талаараа мөн жиргэжээ. Санал сэтгэгдлээ бичиж, ТВ-ийн багийнханыг дэмжиж буйгаа илэрхийлсэн Твиттер хэрэглэгчдэд Ординола талархлаа илэрхийлэн: “Эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн, мессеж бичиж буй бүх хүмүүст баярлалаа. Та нарт үнэхээр их талархаж байна. Эквадор дахь гэмт хэpгийг бууруулах, таcлан зогсоохын төлөө хамтдаа нэгдэцгээе!” гэж хариу жиргэжээ.

ЭХ СУРВАЛЖ : https://news.xopom.com/