Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд олон мянган ажлын байр бий болгодог ЖДҮ эрхлэгчид болон үйлчилгээний салбарынхныг дэмжиж гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болж буй. Энэ зээлд зориулж Засгийн газраас хоёр их наяд хуваарилах бөгөөд Засгийн газар Монголбанкнаас тэг хувийн хүүтэй бонд худалдан авах, мөн Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэндээс олборлосон алтыг Монголбанкинд тушаах байдлаар эх үүсвэрийг банкуудад хуваарилахаар тооцож байгаа аж. 

Арилжааны банкуудын хувьд энэ долоо хоногоос дээрх зээлийг сонирхож байгаа ААН-ийг зээлд хамрагдах саналыг нь хүлээж аваад эхэлсэн байна. 

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН нь жилийн гурван хувийн хүүтэй, 500 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой. Ингэхдээ зээлдэгчийг нэг жил зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх нөхцөлтэй байх юм. 

Зээл хүсэгч ААН нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байна. Үүнд:

Үүнээс гадна зээлдэгчдэд тухайн зээл олгогч арилжааны банкууд өөрсдийн шаардлагыг тавих юм байна. 

Эх сурвалж: http://itoim.mn/