Цар тахлаар овоглосон 2020 оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл эхнээсээ гарч байна. Монгол Улсын эдийн засаг 5.3% агшиж, төсвийн алдагдал урьдчилсан гүйцэтгэлээр 4.85 их наяд төгрөг буюу улсын өр ийм хэмжээгээр нэмэгдэв.

Төсвийн орлого 9.4 их наяд, харин зарлага нь 13.9 их наяд төгрөг байв. Төсвийг анх батлахдаа 11.8 их наяд төгрөгийн орлоготой, 13.9 их наяд төгрөгийн зарлагатай, -2.1 их наяд төгрөгийн алдагдлтай баталсан ч урьдчилан тооцоолоогүй нөхцөл буюу цар тахал гарч, байдал улам дордсон. Харамсалтай нь Сангийн сайд төсвөө тодотгохгүй гэж гүрийснээр алдагдал хоёр дахин нэмэгдсэн юм.  

График. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018-2022 https://ikon.mn/chart/3326

2021 оны төсвийг УИХ 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Засгийн газар 2022, 2023 оны төсвийг 1.6, 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөөлсөн. Цар тахалтай жилийн 4.8 их наядыг нэмж тооцвол Монгол Улсын ӨР ийнхүү 10 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг дээрх графикаас харж болно. 

Коронавирусийн цар тахлын эсрэг арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлснээс хойш ийнхүү нэг жилийн ойтойгоо золгож байна. Тэгвэл цар тахалд зориулж манай улс хэдэн төгрөг зарцуулсныг нягталъя. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны дараа Сангийн шинэ сайд бүхий Санхүүгийн тогтвортой байдлын хороо хуралдсан. Тус хурлаар Монгол Улс 2020 онд цар тахлын эсрэг арга хэмжээнд улсын төсвөөс 2.4 их наяд төгрөг зарцуулсан бол 2021 онд 1.7 их наядыг зарцуулах тухай мэдээлэв

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар гурван удаагийн арга хэмжээ авсан бөгөөд 

буюу гурван хөтөлбөрийн хүрээнд нийт 6.7 тэрбум төгрөг зарцуулахаар мэдэгдсэн. 

Тэгвэл энэ хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахдаа 

​Үүн дээр цар тахалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудыг ариутгал, халдвагүйжүүлэлтийн бодис, тоног төхөөрөмжөөр хангахад 7.7 тэрбум, “Цар тахлын үед эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох урамшуулал, цалин, илүү цагийн хөлс”-д 2.3 тэрбум, эмнэлгийн багаж хэрэгсэлд 118 тэрбум буюу нийт 128 тэрбум төгрөгийг Төсвийн тодотголоор нэмж тусгасан. Эдгээр дүнг тооцож үзвэл 3.8 их наяд төгрөг болж байна. Мөн төсвөөс зарцуулсан буюу хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэгт 1.3 их наяд төгрөг, тодотголоор нэмсэн дүнтэй нийлээд нийт 1.5 их наяд төгрөг зарцуулжээ. Вакцин авахад бол өнгөрсөн жилийн төсөвт 31 тэрбум төгрөг суулгасан.

Олон улсын донор байгууллагуудын зээл тусламжийг мөн орхиж болохгүй.

Монгол Улс өнгөрсөн жил цар тахалтай холбоотойгоор гадаадын нийт 420 сая ам.долларын зээл тусламж авснаас $299.5 сая нь төсвийн дэмжлэг, $119.4 сая нь төслийн санхүүжилтэд зарцуулагдаж байгааг Сангийн сайд асан мөн л дэлгэрэнгүй танилцуулсан. Өөрөөр хэлбэл, 860 орчим тэрбум төгрөгийг төсвийн дэмжлэг болгон авсан гэсэн үг.

Үүнээс 235.9 сая ам.доллар буюу 680 орчим тэрбум төгрөгийг нь цар тахалтай холбоотой арга хэмжээнүүдэд зарцуулжээ. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд таницуулсанчлан дараах байдлаар задалж харж болно.

Азийн хөгжлийн банк

Тус банкнаас 160.1 сая долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.  

Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.

$1 саяар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100% гүйцэтгэлтэй байна. 

ОУВС

Энэ бол төсвийн дэмжлэг. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, цар тахлын үед санхүүжүүлэхээр авсан. 99.5 сая доллар ороод ирчихсэн байгаа. Хүүхдийн мөнгө, НДШ-ийг тэглэх зэрэг арга хэмжээнд зарцуулагдаж байгаа.  

Дэлхийн банк

Энэ бүхнээс харвал COVID-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэж мэдээлсэн ч гарсан БОДИТ мөнгөн дүн 530 орчим тэрбум төгрөг байсан мэт харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, дээрд дурдсанчлан төсвөөс 1.5 их наяд төгрөг бодитой зарцуулсан харагдаж байгаагийн 680 орчмыг олон улсын донор байгууллагууд ямар нэгэн байдлаар санхүүжүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Иймд COVID-19 цар тахалтай холбоотой арга хэмжээнүүдийн зарцуулалтыг шинэ Засгийн газар ил болгож, тайлагнах шаардлагатай байна. Аудитын байгууллага ч энэхүү зардлыг хянаж, мэдээлэх нь зүйд нийцэх болов уу.

Энэ 2021 онд л гэхэд цар тахалтай холбоотойгоор 1.7 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулна хэмээн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл мэдээлээд байгаа билээ.

Эх сурвалж: https://ikon.mn/opinion/2509