УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Даваабаяр, Арвайхээр сумын баялаг бүтээгчдийн төлөөлөл, худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа.
Арвайхээр суманд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг 100 гаруй аж ахуй нэгж байдаг байна. Үүн дээр өрхийн үйлдвэрлэгчид ч олон байна. Уулзалтын үеэр баялаг бүтээгчид бизнесээ өргөжүүлэх, өсөж дэвжих, бизнес эрхлэгчдэд олгох тэгш боломжийг хүсч байгаагаа хэлж байна.
БАЯЛАГ БҮТЭЭГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТЭГШ БОЛОМЖ, ӨСӨЖ ДЭВЖИХ НӨХЦӨЛ ХҮСЧ БАЙНА
ЖДҮ-ийг дэмждэг тэдэнд хөгжих боломжийг нь олгодог, мөн хуулиар хамгаалдаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргахын төлөө ажиллах хүмүүс Өвөрхангай аймагт дэвшиж байгаад үйлдвэрлэгчид олзуурхаж, тэднийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Өвөрхангай аймгийн гэлтгүй өнөө цагт Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдэд тэгш боломж, санхүүгийн дэмжлэг юу юунаас чухал байгаа энэ цаг үед эдгээр нөхцөлийг нь бүрдүүлэх боломж байгааг нэр дэвшигчид онцоллоо. Нэр дэвшигч Даваабаярын хувьд үйлдвэрлэгчдийн төлөө сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж ирснийг нь мэдэх тул цаашид төрд орж илүү үр бүтээлтэй ажиллаж чадна гэж итгэж байна гэсэн юм.