
УИХ-ын 10- тойрог, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Даваабаярын иргэд сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна. Өөрийн төрж, өссөн нутгаас нэр дэвшиж буй тэрээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Өвөрхангай аймгийн 19 сумын 10,000 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна.

Өвөрхангай аймгийн иргэд орон нутагт тулгамдаж буй намчирхал хэрээс хэтэрч сургуулиа төгссөн оюутан залуусыг дипломоос илүүтэй намын батлах харж ажилд авч байгааг хурцаар шүүмжилж байлаа. Үүнээс улбаалан залуус орон нутагтаа ирж ажиллах нь багасаж, ажилгүйдэл бүх сумдад тулгарч байна. Ажлын байр бий болгох гол гарц нь үйлдвэрлэл. Гэтэл үйлдвэрлэгчдэд чиглэсэн дэмжлэг алга. Тиймээс үйлдвэрлэгчдийн төлөөлөл төрд байх ёстой гэж үзэж Ч.Даваабаярыг дэмжиж байна гэлээ.

Харин малчид бэлчээрийн даац хэтэрч, оторт явсан малаас илүү үлийн цагаан оготно тарган байгааг хэлж байлаа. Үүнээс үүдэн малын түүхий эд үнэгүйдэхийн зэрэгцээ мал аж ахуй түшиглэсэн ЖДҮ эрхлэгчид хүртэх ёстой зээл тусламжид хамрагдаж чадахгүй байгаагаа онцлон дурдлаа.

Өвөрхангай аймгийн иргэд элдэв магтаалаас илүүтэй өөрсдийн амьдралд өдөр бүр тулгарч буй саад бэрхшээлийн талаар тус аймагт нэр дэвшиж буй Ч.Даваабаярт уламжилж олон жил бугшсан намчирхалыг үгүй хийж, өөрчлөлтийг авчирна гэдэг итгэж байгаагаа илэрхийлсээр байна.