УИХ-ын 10-р тойрог Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Даваабаярыг Баруунбаян-Улаан сумын иргэд сонгогчид төрөлх нутгийн унаган хүү хэмээн халуун дотноор угтан авлаа.
Тэрээр төрсөн нутгийнхаа иргэд, сонгогчидтой уулзаж сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсон шийдэх арга шийдлээ ярьж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Аймгаасаа алслагдсан тус сум хөгжлөөс ч алслагджээ. Тус сум 2592 хүн амтай. Аймгийн төвөөс 185 километр зайтай алслагдсан сум. Газар нутаг ийм холоос гадна хөгжил гэдгээс хаа хол тасарч үлджээ. Ажилгүйдэл, ус, бэлчээрийн асуудал, үүнийг дагаад шилжилт хөдөлгөөн нэмэгдэж нутаг орон нь эзгүйрч байна. Дэд бүтэц хөгжөөгүй. Нэгдсэн ахуй үйлчилгээний төв байхгүй. Хилийн цэсийн маргаан байнга гардаг гээд шийдэх асуудал Баруунбаян-Улаан суманд олон байна.
Иргэн баян бол улс баян гэдэг. АН-ын мөрийн хөтөлбөрт энэ гол зарчим тусжээ. Тиймээс орон нутагт малын түүхий эдийг үнэд хүргэх, боловсруулах үйлдвэрийг өрх, сум, аймгийн хэмжээнд байгуулж улмаар ажилгүйдэл, бусад эмзэг асуудлыг шийдэх боломжтойг нэр дэвшигч Ч.Давааабаяр ярилаа. Мөн хуулийг шударга хэрэгжүүлдэг засаглалтай болохын төлөө нэр дэвшигчид ажиллана гэлээ.
Сум орон нутгийн хөгжилд дорвитой анхаарч сум шиг сумтай болгохыг Баруунбаян-Улаан сумын иргэд хүсч байлаа. Нэр дэвшигч Ч.Даваабаяр Баруунбаян-Улаан сумын унаган хүү. Тиймээс улс орноо хөгжүүлэх том зорилгын дээр төрсөн нутаг орныхоо хөгжилд анхаарч ажиллана гэдгээ нутгийн иргэддээ энэ үеэр хэллээ. Нутгийн иргэд ч Ч.Даваабаярыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.