
Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшигч Ч.Даваабаяр, Б.Ганхөлөг, О.Алтангэрэл нар Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдын сумдын иргэдтэй уулзаж намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулан санал бодлыг сонслоо.

“ОРОН НУТГИЙН ИРГЭД АЖЛЫН БАЙР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА ХҮСЧ БАЙНА“
Иргэдийн орон нутагт баталгаатай орлоготой, ажилтай байхыг хүсч байна. Тухайлбал Зүүнбаян-Улаан суманд өрхийн үйлдвэрлэгчид цөөн тул анхаарч үздэггүй зээл олддоггүй гэж байлаа. Харин малчдын хувьд нийгмийн даатгалын асуудал нь төгс шийдэгдэж чадаагүй гэж шүүмжилж байлаа. Эдгээр асуудлууд тэдний хувьд шинэ биш. Өнгөрсөн жилүүдэд ч хэлсээр ирсэн ч дорвитой өөрчлөгдөөгүй. Тиймээс өрх бүрт өсөлтийг аврах үйлдвэрлэгчдээ дэмжих, хуулиар тэднийгээ хамгаалах, боломж олгох бодитой зорилт дэвшүүлж байгаа ажил хэрэгч залуусыг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид маргааш Бат-Өлзий, Хужирт сумын иргэдтэй уулзалт хийхээр товлоод байгаа аж.
